MongolianEnglish (United Kingdom)
news
ОЛОН УЛСЫН БООМТЫН ТООГ НЭМНЭ
There are no translations available.

Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар Засгийн газрын хураалдаанаар тогтжээ.
Даланзадгад, Мөрөн хотын нисэх буудлын хилийн олон улсын боомт 2012 оны тавдугаар сараас ажиллаж эхлэх гэнэ. Нисэх буудлуудыг олон улсын боомт болгосноор Улаанбаатараас эдгээр аймгаар дамжин олон улсын нислэг хийж, хоёр хөршийн хил орчмын хотууд руу агаарын харилцаа өргөжин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж Засгийн газар үзэж буй аж.
Н.Бүжин SHUUD.MN
 
“Замын-Үүд” боомтын цогцолборт өдөрт 400-500 машин орж, гардаг
There are no translations available.

“Замын-Үүд” боомтын цогцолборт өдөрт 400-500 машин орж, гардаг

 

“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Дорноговь аймагт ажиллаж буй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн өчигдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчдын хамт хилээр орж ирж байгаа ачааны болон суудлын автомашинд хийдэг хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай танилцжээ.

1998 онд өдөрт 200 машинд үйлчлэх хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан “Замын-Үүд” боомтын цогцолборт өдгөө жирийн үед өдөрт 400-500, томоохон баяр ёслолын өмнө өдөрт 700-800 машин орж, гардаг болжээ.

Ажлын байрны багтаамж хангалттай бус, байцаагч нарын ажлын цагийн ачаалал их, гаалиар нэвтрэх тээврийн хэрэгслүүдэд ялгаа зааг байхгүй, өөрөөр хэлбэл хүн тээвэрлэлт болон ачаа тээвэрлэлтийн гаралт, оролт нэг байдаг аж. Энэ нь байцаагчдыг үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учруулдаг, эмх замбараагүй байдал бий болох нөхцөл, боломжийг бүрдүүлж байна хэмээн үзсэн байна.

Түүнчлэн зорчигчдын ачаа, тээшинд үзлэг хийх нөхцөл бүрдээгүй, тээврийн хэрэгсэлд нь буцаан ачих талаар ямар нэгэн үйлчилгээ хийгддэггүй байна. Энэ нь үйлчлүүлэгчдийн бухимдлыг төрүүлэх нэгэн шалтгаан болдог аж.

Мөн хилийн цэрэг, гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагууд нь нэг байранд хэтэрхий давчуу байрласнаар өөр өөр чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагын ажилтнуудыг дүрэмт хувцсаар нь л ялгахгүй бол таних боломжгүй, тэдгээр байгууллагуудын хооронд зорчих, гарах, орох хаалга олон байгаа нь хяналтыг сулруулах боломжийг бүрдүүлэхээр байгаа нь ажиглагдсан байна.

Зарим ажилтан стандартын бус нөхцөлд стандартын бус шаардлагыг тавьж ажилладаг гэдгээ АТГ-ынханд нуулгүй ярьжээ. Хилийн цэргийн албан хаагчид, хилийн мэргэжлийн хяналтын байцаагчдын үйл ажиллагааг иргэд ялгахгүй, зөвхөн гаалийн ажилтнуудыг буруутган ойлгож байдагт нь гомдолтой байдгаа илэрхийлсэн байна.

Гаалийн байгууллагын зүгээс аль болох байцаагчдынхаа үйл ажиллагааг ил байлгах, тэднийг хянах боломжийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг хэмээн хэллээ. Тухайлбал, байцаагчдын үйл ажиллагааг хянах үүднээс шилэн тасалгаа бүхий ажлыг байрыг бий болгосон, тэдний нэр бүхий хаягийг байрлуулсан, гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм болон бусад шаардлагатай дүрэм журмаас ажлын байрны хананд байрлуулах, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай мэдээллийг электрон дэлгэцээр үзүүлдэг болсон байна.

 

 

 
FIATA-ийн талаар
There are no translations available.

 

 

TҮҮХ

FIATA  нь 1926 оны 5-р сарын 31-нд Австрийн Вена хотод байгуулагдсан, эгнээндээ 40000 гаруй “Тээврийн архитекторууд” хэмээгддэг тээвэр зуучлагч, логистикийн пүүс, компаниудыг  нэгтгэсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тээврийн салбарын хамгийн том, төрийн бус байгууллага ажээ. Эдгээр компаниудын 8-10 сая орчим ажиллагсад, дэлхийн 150 гаруй орнуудад үйл ажиллагаагаа явуулж байна.

FIATA нь НҮБ-ийн (ECE, ESCAP, ESCWA зэрэг олон улсын алианс) Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл(Economic & Social Council-ECOSOC), Худалдаа Хөгжлийн асуудал хариуцсан Конференс (UNCTAD) болонГадаад Худалдааны Хуулийн Асуудал Хариуцсан Нэгдсэн Үндэсний Зөвлөлтэй (UNCITRAL) хамтран зөвлөлдөх статустайгаар ажилладаг тээврийн салбарын байгууллага юм.

FIATA нь Дэлхийн Худалдааны Танхим (International Chamber of Commerce-ICC), Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (International Air Transport Association-IATA), Олон Улсын Төмөр Замуудын Холбоо (International Union of Railways-UIC), Дэлхийн Гаалийн Байгууллага (International Customs Organization-WCO), Дэлхийн Худалдааны Байгууллага (International Trade Organization-WTO)  зэрэг дэлхийн олон улсуудын төрийн болон төрийн бус байгууллагуудад тээвэр зуучлалын салбарыг төлөөлөн ажилладаг.

 

FIATA-ийн нэрийн тайлбар:

[Франц: Fédération Internationalée Des Associations De Transitaires Et Assimilés]

[Англи: International Federation of Freight Forwarders Associations]

[Герман: Internationale Föderation Der Spediteur Organisationen]

 

ЗОРИЛГО

-       Дэлхийн  тээвэр зуучлалын салбарыг  нэгтгэх

-       Олон улсын байгууллагуудын уулзалтуудад салбарын эрх ашгийг хамгаалан   тээврийн зөвлөх, эксперт байдлаар төлөөлөн оролцох

-       Худалдаа болон тээврийн салбарын мэдээллийг олон нийтэд өргөнөөр түгээн таниулах

-       Зуучлалын бичиг баримтууд, худалдааны стандарт нөхцлүүдийг ижилсүүлснээр тээвэр зуучлалын үйлчилгээний чанарыг сайжруулах

-       Тээвэр зуучлалын салбарын мэргэжилтэнг бэлтгэх, даатгалын нөхцөлийн асуудлууд, зураасан код, өгөгдлийн электрон дамжуулалт, түүгээр дамжуулан ажил хөнгөвчлөх  электрон арга хэрэгслүүдийг ашиглах талаар туслалцаа үзүүлнэ

 

БҮТЭЦ

FIATA нь мэргэжлийн институтууд, зөвлөх групп болон ажлын хэсгүүд бүхий бүтэцтэйгээр ажилладаг.

Өнөөгийн байдлаар жилдээ 2 удаа цугларан Холбооны  техникийн асуудлыг хамаарч хэлэлцдэг 3 институттэй. Үүнд:

-       Агаарын тээврийн институт (AFI)

-       Гаалийн институт (CAI)

-       Холимог тээврийн институт (MTI)

Эдгээрээс зарим нь байнгын үйл ажиллагаа явуулдаг ажлын хэсгүүдтэй. Тухайлбал Холимог тээврийн институт (MTI) нь далай, төмөр зам, авто замын тээвэр хариуцсан ажлын хэсгүүдтэй, Агаарын тээврийн институт (AFI) нь Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо  (IATA) ба Мэдээллийн Технологийн (Information Technology) талаар тус тус хариуцан үйл ажиллагааны тайлан гаргадаг байна.

Мэргэжлийн Зөвлөх 3 Бүрэлдэхүүнтэй.

-       Аюултай  Ачааны Зөвлөх Бүрэлдэхүүн (ABDG)

-       Хуулийн Зөвлөх Бүрэлдэхүүн (ABLM)

-       Мэргэжлийн Сургалтын Зөвлөх Бүрэлдэхүүн (ABVT)

 

КОНГРЕСС

FIATA жил бүр Дэлхийн Конгрессийг зохион байгуулдаг. Олон улсын энэхүү арга хэмжээ нь тээвэр зуучлалын болон тээврийн салбарынхныг хамтад нь оролцуулдаг онцлогтой. Дэлхийн Конгресс-д нийт 800-1500 орчим хүмүүс оролцон бизнесийн үйл ажиллагааныхаа цаашдын чиг хандлагын талаар ярилцдаг байна.

FIATA-ИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЫН ФОНД

2001 онд FIATA-ийн 75 жилийн ойгоор Канкунд болсон Дэлхийн Конгрессоос хөгжиж буй орнуудын холбооны гишүүдэд тээвэр зуучлалын салбарын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, сайжруулахад нь туслах зорилготойгоор  FIATA-ийн мэргэжлийн сургалтын ФОНД байгуулах шийдвэр гаргасан байна.

 

 
Төмөр замын тариф нүүрсний үнийг өөрчилж болзошгүй байна
There are no translations available.

 

Төмөр замын салбарт техник, технологийн шинэчлэл, үнэ, хангалт гээд багагүй бэрхшээл байна.

Энэ талаар нүүрс олборлогч уурхайнууд, эрчим хүчний салбарынхан салбарын яамныхаа сайд, албадын дарга нарын хамт зөвлөгөөн зохион байгуулж, ярилцлаа.

Зөвлөгөөний үеэр эрчим хүчний нүүрс олборлолт, үнэ ханш, техник технологийн шинэчлэлтийн талаар түлхүү ярилцсан юм.

 

 

 

 

 

 

 

Read more...
 
Төмөр зам тээврийн үнээ нэмлээ
There are no translations available.

Төмөр замын тээврийн үнийг тодорхой хэмжээнд нэмэх ёстой хэмээх саналыг тус салбарынхан удаа дараа уламжилж байсан билээ.

Read more...
 
«StartPrev12345NextEnd»

Page 1 of 5