MongolianEnglish (United Kingdom)
FIATA-ийн талаар
There are no translations available.

 

 

TҮҮХ

FIATA  нь 1926 оны 5-р сарын 31-нд Австрийн Вена хотод байгуулагдсан, эгнээндээ 40000 гаруй “Тээврийн архитекторууд” хэмээгддэг тээвэр зуучлагч, логистикийн пүүс, компаниудыг  нэгтгэсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тээврийн салбарын хамгийн том, төрийн бус байгууллага ажээ. Эдгээр компаниудын 8-10 сая орчим ажиллагсад, дэлхийн 150 гаруй орнуудад үйл ажиллагаагаа явуулж байна.

FIATA нь НҮБ-ийн (ECE, ESCAP, ESCWA зэрэг олон улсын алианс) Эдийн Засаг Нийгмийн Зөвлөл(Economic & Social Council-ECOSOC), Худалдаа Хөгжлийн асуудал хариуцсан Конференс (UNCTAD) болонГадаад Худалдааны Хуулийн Асуудал Хариуцсан Нэгдсэн Үндэсний Зөвлөлтэй (UNCITRAL) хамтран зөвлөлдөх статустайгаар ажилладаг тээврийн салбарын байгууллага юм.

FIATA нь Дэлхийн Худалдааны Танхим (International Chamber of Commerce-ICC), Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (International Air Transport Association-IATA), Олон Улсын Төмөр Замуудын Холбоо (International Union of Railways-UIC), Дэлхийн Гаалийн Байгууллага (International Customs Organization-WCO), Дэлхийн Худалдааны Байгууллага (International Trade Organization-WTO)  зэрэг дэлхийн олон улсуудын төрийн болон төрийн бус байгууллагуудад тээвэр зуучлалын салбарыг төлөөлөн ажилладаг.

 

FIATA-ийн нэрийн тайлбар:

[Франц: Fédération Internationalée Des Associations De Transitaires Et Assimilés]

[Англи: International Federation of Freight Forwarders Associations]

[Герман: Internationale Föderation Der Spediteur Organisationen]

 

ЗОРИЛГО

-       Дэлхийн  тээвэр зуучлалын салбарыг  нэгтгэх

-       Олон улсын байгууллагуудын уулзалтуудад салбарын эрх ашгийг хамгаалан   тээврийн зөвлөх, эксперт байдлаар төлөөлөн оролцох

-       Худалдаа болон тээврийн салбарын мэдээллийг олон нийтэд өргөнөөр түгээн таниулах

-       Зуучлалын бичиг баримтууд, худалдааны стандарт нөхцлүүдийг ижилсүүлснээр тээвэр зуучлалын үйлчилгээний чанарыг сайжруулах

-       Тээвэр зуучлалын салбарын мэргэжилтэнг бэлтгэх, даатгалын нөхцөлийн асуудлууд, зураасан код, өгөгдлийн электрон дамжуулалт, түүгээр дамжуулан ажил хөнгөвчлөх  электрон арга хэрэгслүүдийг ашиглах талаар туслалцаа үзүүлнэ

 

БҮТЭЦ

FIATA нь мэргэжлийн институтууд, зөвлөх групп болон ажлын хэсгүүд бүхий бүтэцтэйгээр ажилладаг.

Өнөөгийн байдлаар жилдээ 2 удаа цугларан Холбооны  техникийн асуудлыг хамаарч хэлэлцдэг 3 институттэй. Үүнд:

-       Агаарын тээврийн институт (AFI)

-       Гаалийн институт (CAI)

-       Холимог тээврийн институт (MTI)

Эдгээрээс зарим нь байнгын үйл ажиллагаа явуулдаг ажлын хэсгүүдтэй. Тухайлбал Холимог тээврийн институт (MTI) нь далай, төмөр зам, авто замын тээвэр хариуцсан ажлын хэсгүүдтэй, Агаарын тээврийн институт (AFI) нь Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо  (IATA) ба Мэдээллийн Технологийн (Information Technology) талаар тус тус хариуцан үйл ажиллагааны тайлан гаргадаг байна.

Мэргэжлийн Зөвлөх 3 Бүрэлдэхүүнтэй.

-       Аюултай  Ачааны Зөвлөх Бүрэлдэхүүн (ABDG)

-       Хуулийн Зөвлөх Бүрэлдэхүүн (ABLM)

-       Мэргэжлийн Сургалтын Зөвлөх Бүрэлдэхүүн (ABVT)

 

КОНГРЕСС

FIATA жил бүр Дэлхийн Конгрессийг зохион байгуулдаг. Олон улсын энэхүү арга хэмжээ нь тээвэр зуучлалын болон тээврийн салбарынхныг хамтад нь оролцуулдаг онцлогтой. Дэлхийн Конгресс-д нийт 800-1500 орчим хүмүүс оролцон бизнесийн үйл ажиллагааныхаа цаашдын чиг хандлагын талаар ярилцдаг байна.

FIATA-ИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЫН ФОНД

2001 онд FIATA-ийн 75 жилийн ойгоор Канкунд болсон Дэлхийн Конгрессоос хөгжиж буй орнуудын холбооны гишүүдэд тээвэр зуучлалын салбарын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, сайжруулахад нь туслах зорилготойгоор  FIATA-ийн мэргэжлийн сургалтын ФОНД байгуулах шийдвэр гаргасан байна.