MongolianEnglish (United Kingdom)
Төмөр зам тээврийн үнээ нэмлээ
There are no translations available.

Төмөр замын тээврийн үнийг тодорхой хэмжээнд нэмэх ёстой хэмээх саналыг тус салбарынхан удаа дараа уламжилж байсан билээ.

Төмөр замын тээврийн үнэ тариф зах зээлийн ханшаас доогуур байгаа нь алдагдалтай ажиллахад хүргээд буй аж.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тээврийн үнэ ханшид судалгаа хийсэн байна. Улмаар тус газраас зөвшөөрөл өгсний үндсэн дээр энэ сарын 25-наас эхлэн экспорт, орон нутгийн зарим ачаа тээврийн үнийг нэмэхээр болсон байна.

Мод, модон бүтээгдэхүүнийг тээвэрлэх үнэ 20 хувиар, нефтийн бүтээгдэхүүн 10 хувь, хүнсний бүтээгдэхүүн 25, барилгын материал 10 хувь, гэрийн хэрэгсэл 30 хувь, чингэлэг илгээлт тээвэрлэлтийн үнийг 30 хувиар тус тус нэмжээ.

 

Эх сурвалж: www.gogo.mn