MongolianEnglish (United Kingdom)
Иргэд микроны “шахаа”-г дэмжлээ
There are no translations available.

Нийслэлийн Засаг дарга, ЗТБХБ-ын сайдын хамтарсан тушаалаар зарим зам дээр микро автобусын хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэр гарсан билээ. Энэ шийдвэрийг бага оврын автобусны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг зарим компани, хувь хүмүүс эсэргүүцэж байгаа. Том оврын автобусны үйлчилгээ

эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК, “ Автобус 3” ХХК, “Цахилгаан тээвэр” ХХК-ийн Ерөнхий захирал болон төлөөллүүд энэ нь зөв зүйтэй бодлого юм шүү гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилгоор өчигдөр хэвлэлийн хурал зарласан юм. Төрийн шийдвэр, зөв бодлогыг эсэргүүцдэг иргэн, аж ахуй нэгж байх ёсгүй гэж тэд үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Микроныхон иргэдийг мал ачиж яваа юм шиг олноор нь чихэж зөөдөг, зорчигчдодоо билет тасалдаггүй, буудал дээр очоод удаан хашхирдаг зэрэг байнга чихнээс хонх уядаг. Микронуудын хөдөлгөөнийг хязгаарласнаар 4000 хүн идэх талхнаасаа саллаа гэдэг нь өрөөсгөл ойлголт ажээ. Нийгмийн даатгалд хамрагддаггүй, хариуцлага хүлээдэггүй микро автобусны хөдөлгөөнийг зарим чиглэлд хязгаарласнаар нийгэмд ямар ч сөрөг нөлөө байхгүй хэмээн тэд ярилаа. Иргэдийн санаа бодол том оврын автобусыг дэмжиж байгаа. Том оврын автобустай зэрэгцээд нэг чиглэлд уралдах биш автобус хүрдэггүй алс чиглэлд явах боломж, гарц байгаа боловч энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд энэ тал дээр арга хэмжээ авч ажиллахгүй байгааг тэд онцолж байв.

Эх сурвалж: Улаанбаатар таймс сонин