MongolianEnglish (United Kingdom)

Сурталчилгаа

Сүүлд нэмэгдсэн

Манай сайтад тавтай морилно уу

"Манбу" ХХК 2005 онд үүсгэн байгуулагдсан-олон улсын тээвэр болон гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд юм. Манай компани нь гадаад худалдаа эргэлтийг хурдасгахад таатай нөхцлийг бүрэлдүүлэх, хууль ёсны худалдааг дэмжих, гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл явцад хувь нэмрээ оруулах зорилгоор гаалийн зуучлалын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхээр чармайн ажилладаг болно. Түүнчлэн ачааг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, дотоодын тээврийг зохион байгуулах болон экспорт, импортын барааг “ хаалганаас хаалганд ” найдвартай, шуурхай хүргэх тээврийн мэргэшсэн баг ажиллаж байна.

Манайх дараахь чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг:

Гаалийн зуучлал

  • Гаалийн худалдаа, гаалийн хууль тогтоомж, гаалийн хяналт бүрдүүлэлтийн асуудлаар зөвлөгөө өгөх.
  • Гаалийн бичиг баримтыг бүрдүүлэх.
  • Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх.
  • Гаалийн бүрдүүлэлтэд бараа эзэмшигчийг төлөөлөн оролцох.
  • Үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалан гаалийн байгууллагатай харилцах.
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу үзүүлэх бусад үйлчилгээ зэрэг болно.

Тээвэр зуучлал

  • Улсын хилээр оруулах, гаргах экспорт, импортын тээвэр.
  • Транзит тээвэр.
  • Дотоодын тээвэр.
  • Ачаа, тээврийн даатгал.
  • Хаалганаас хаалганд үйлчилгээг үзүүлэх болно.

Танд бид гааль болон зуучлалтай холбоотой зөвлөгөө тусламжыг хүргэж байна. эндээс үзнэ үү